Египетийн арми хил дамнасан олон арван хонгилыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-04 11:26:44

КАИР. /Anadolu/. Өнгөрсөн 2018 онд Газын зурвас болон Синайн хойгийг холбосон, Египетийн хилийн дагуух 37 хонгилыг устгасан гэж тус улсын армийн төлөөлөгч пүрэв гарагт мэдээлэв.


Энэ хугацаанд өөр өөр орны нийт 18965 хууль бус цагаач иргэнийг баривчлан саатуулсан гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.


2013 онд Египетэд цэргийн эргэлт болж, Ерөнхийлөгч Мохамед Морсиг түлхэн унагааж, шоронд хорисны дараа тус улсын эрх баригчид Газын зурвасын дагуух хонгилын сүлжээг буулгаж эхэлсэн юм.


Армийн мэдэгдэлд тэмдэглэснээр, хонгилуудыг устгасан нь 2013 оноос хойш Синайн хойгт өрнөсөн цэргийн бослого тэмцлийг бууруулах зорилготой ажээ. 

Связанные новости