Энэтхэг, Пакистан цөмийн объектуудынхаа жагсаалтыг солилцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ-ДЕЛИ. /TASS/. Энэтхэг болон Пакистан улс цөмийн объектуудад халдахаас урьдчилан сэргийлэх тухай 1988 онд байгуулсан гэрээний дагуу цөмийн объектуудынхаа жагсаалтыг шинэ он гарсны дараа солилцсон байна. Энэ тухай Энэтхэгийн Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, баримт бичгийг дипломат сувгаар солилцсон байна.
Цөмийн объектуудад зөвшөөрөлгүй халдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөд Азийн цөмийн гүрнүүд болох хөрш тус хоёр улс жил бүрийн эхэнд харилцан мэдээлэл солилцоно гэж дээрх гэрээнд заажээ. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйлүүдийн нэгд тооцогддог байна. Энэтхэг, Пакистан ийм баримт бичгийг анх 1992 оны нэгдүгээр сарын 1-нд солилцжээ.
Связанные новости

Председатель нижней палаты Парламента Таджикистана нанес визит вежливости Президенту Монголии
1 день

Премьер-министр поручил усилить борьбу с незаконным оборотом наркотиков и психотропных веществ
3 дня