В.Путин БНАСАУ-ын удирдагчид шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-02 10:38:13

ПХЕНЬЯН. /ТАСС/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас шинэ жилийн баярын мэнд дэвшүүлсэн ил захидал хүлээн авчээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.


ОХУ-ын төрийн тэргүүний зүгээс БНАСАУ-ын удирдагчид илгээсэн шинэ жилийн баярын мэндчилгээнд юу дурдсаныг олон нийтэд дэлгээгүй ажээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ойрын хугацаанд Орос улсад айлчлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко өнгөрсөн оны 9 дүгээр сард Пхеньянд албан ёсны айлчлал хийснийхээ дараа мэдэгдсэн юм. Өнгөрсөн онд энэ уулзалтыг зохион байгуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцсэн байна. 

Связанные новости