БНАСАУ баллистик пуужингийн телеметрийн төхөөрөмж туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. БНАСАУ баллистик пуужин харвах үйл явцыг ажиглахад ашигладаг телеметрийн төхөөрөмжийг энэ сарын эхний хагаст туршсан тухай Yomiuri сонин цэргийн дипломат эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан уламжилжээ.
Радио долгион мэдрэгчийн үүнтэй адил туршилтыг Пхеньян урьд нь пуужин туршихийнхаа өмнө хийдэг байсан юм. Yomiuri сонины эх сурвалжуудын үзэж байгаагаар, БНАСАУ-д авсан хоригийг цуцлах асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил харагдахгүй байгаа энэ үед дээрх туршилт нь тус улсын эрх баригчид боломж чадавхаа сануулах гэсэн зорилготой аж. Үүнээс гадна, Пхеньян пуужин бүтээх ажлаа үргэлжлүүлж байгаа гэдгийг энэ туршилт бараг нотолж байна гэж тэд үзжээ.
Телеметрийн төхөөрөмж нь чиглэл, хурд зэрэг пуужингийн нислэгийн хэд хэдэн үзүүлэлтэд хяналт тавихад зайлшгүй шаардлагатай төхөөрөмж аж.