Бангладешийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-31 10:35:45

ДАККА. /BBC/. Өнгөрсөн ням гарагт Бангладешт болсон бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулсан гэж тус улсын Сонгуулийн хорооноос даваа гарагт мэдээлэв.


Парламентын 350 суудлын 281 суудалд Ерөнхий сайд Шейх Хасинагийн нам ялалт байгуулжээ. Ингэснээр Ш.Хасина Ерөнхий сайдын албыг гурав дахь удаагаа улиран хашихаар болсон байна.


Харин парламентын долоон суудалд ялалт байгуулсан сөрөг хүчний намынхан сонгуулийн дүнг “инээдэмтэй” хэмээн нэрлээд, дахин сонгууль явуулахыг Сонгуулийн хорооноос шаарджээ.


Бүх нийтийн сонгуулийн үеэр эрх баригч болон сөрөг хүчний намын дэмжигчдийн дунд үүссэн мөргөлдөөний улмаас наад зах нь 17 хүн амиа алдсан байна. 

Связанные новости