Нэг гэр бүлийн таван гишүүнийг хөнөөсөн хэрэг Мексикт гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-27 10:40:48

МЕХИКО. /РИА Новости/. Зул сарын баяраа тэмдэглэж байсан нэгэн гэр бүлийн таван гишүүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг Мексикийн Герреро мужийн Акапулько хотод гарчээ. Амиа алдсан хүмүүсийн дунд хоёр настай хүүхэд байсан аж. Гэмт этгээдүүд хувийн сууцанд нэвтрэн орж, гэр бүлийн гишүүд рүү гал нээсэн байна.


Герреро муж нь гэмт хэрэг гаралтаараа Мексикийн хамгийн аюултай газруудын нэг аж. Харин Акапулько хот нь Мексикээс АНУ-руу мансууруулах бодис зөөвөрлөдөг гол цэгүүдийн нэгд тооцогддог бөгөөд тус газарт мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг томоохон гэмт хэргийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг байна.  

 

Связанные новости