Ливерпүүлд машинтай этгээд явган хүний зам руу дайран орсон хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-25 10:35:21

МОСКВА. /РИА Новости/. Их Британийн Ливерпүүл хотод нэгэн автомашинтай этгээд явган хүний зам руу дайран орж хоёр хүнийг бэртээж гэмтээсэн хэрэг гарсан тухай “Daily Star” сонин мэдээлсэн байна.


Энэ осол хотын төвийн шөнийн клубын дэргэд өнгөрсөн даваа гарагт болжээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн нэг нь нэлээд хүнд бэртэл авсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэсэн байна.


Мерсисайд мужийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр, тус машиныг 19 настай залуу жолоодож байсан бөгөөд түүнийг баривчлан саатуулжээ. 

Связанные новости