В.Путины хэвлэлийн бага хурлыг 6,8 сая хүн үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММосква. /АиФ/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн бага хурлыг шууд эфирээр
6,8 сая Орос хүн үзжээ. Шууд дамжуулалтыг 1 хүрэхгүй минутын дотор 15 сая хүн
үзсэн байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг В.Путины
хэвлэлийн бага хурал энэ жил 12 дугаар сарын 20-нд болсон юм. 3 цаг 43 минутын
турш Ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчдийн 61 асуултад хариулжээ. Энэ жилийн арга
хэмжээнд 1700 гаруй сэтгүүлч оролцсон байна.