“Юнармия” Сирийн хүүхдүүдэд бэлэг дамжуулан өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛАТАКИЯ./РИА Новости/. “Юнармия” буюу хүүхэд залуучуудын цэрэг эх оронч
хөдөлгөөний идэвхтнүүд Сирийн Скальбия хотын хүүхдүүдэд будаг, зургийн цомог
болон бусад бичиг хэрэгслийг багтаасан 600 гаруй бэлэгтэй багцыг дамжуулан
өгчээ. Энэ тухай “Юнармия” цэрэг эх оронч хүмүүжлийн газрын захирал Антон
Кузнецов сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Скальбия хот нь Хама мужид байрладаг юм. Өнгөрсөн 8 дугаар сард Идлибээс
дүрвэн ирсэн 4000 орчим хүн Скальбия хотод үлджээ.
“Оросын хүүхдүүд-Сирийн хүүхдүүдэд”
үйл ажиллагаанд “Юнармия” хөдөлгөөн оролцож байгаа нь анхны удаагийх биш юм.
Энэ жил “Юнармия” хөдөлгөөний гишүүд шинэ жилийн өмнө цугларчээ” хэмээн
Кузнецов ярьсан байна.
Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг явуулахад тусалсан Батлан хамгаалахын яам
болон Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах төвд тэрбээр талархал
илэрхийлжээ.