Дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг шилжүүлэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-20 11:26:00

БАГДАД. /Anadolu/. Ирак болон Ираны хооронд найман жилийн турш өрнөсөн дайны үеэр амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын цогцсыг хоёр талын төлөөлөгчид харилцан солилцсон тухай Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс лхагва гарагт мэдээлэв.


Иракийн өмнөд нутгийн Васит мужийн ойролцоох хилийн орчимд дээрх солилцоог явуулсан ба Ираны талд цэргийн 46 албан хаагчийн цогцсыг шилжүүлсэн бол Иракийн талд дөрвөн цэргийн цогцсыг шилжүүлэн өгчээ.


1980-1988 онд өрнөсөн дайны улмаас нэг сая орчим хүн амь үрэгдэж, нэг тэрбум ам.доллартай тэнцэх хохирол учирсан байна. 2003 онд АНУ-тэргүүтэй Иракийн эвсэл Саддам Хуссейны дэглэмийг түлхэн унагаснаас хойш хоёр улсын харилцаа сайжрах болсон юм.


Энэ үеэс хойш Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн зуучилсан хэлэлцээрүүдийн хүрээнд цэргийн олон албан хаагчийн цогцсыг шилжүүлэн өгсөн байна. 

Связанные новости