Мумбай хотын эмнэлэгт гал гарсны улмаас олон хүн бэртэж гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-18 15:29:08

НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/. Энэтхэгийн Мумбай хотын улсын эмнэлгүүдийн нэгэнд томоохон хэмжээний гал гарсны улмаас 8 хүн амиа алдаж, 140 хүн бэртэж гэмтжээ. Энэ тухай онцгой байдлын албаны мэдээлснийг телевизийн “NDTV” суваг иш татан мэдээлжээ.


Амиа алдсан хүмүүсийн дунд 6 сартай хүүхэд байжээ. Бэртэж гэмтсэн 28 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.


Гал өнгөрсөн даваа гарагт орон нутгийн цагаар 16:00 цагт гарч эхэлжээ. Гал гарч байх үед шатаж буй барилгууд дотор гацсан өвчтөнүүдийг аврах, эрэн хайх ажиллагааг явуулсан байна.  

Связанные новости