Грект дэлбэрэлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА./АиФ/. Грекийн Афин хотын “Skai
TV” телевизийн байрны дэргэд
даваа гарагийн орой дэлбэрэлт болсон тухай цагдаа нарын мэдэгдсэнийг “Риа
Новости” агентлаг уламжлав.
Гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг орон нутгийн цагаар 2:35 цагт дэлбэрч,
барилгын нэг болон хоёрдугаар давхар эвдэрч сүйджээ. Тэсрэх бөмбөг дэлбэрсний
улмаас амиа алдсан хүн байхгүй байна гэж эх сурвалж мэдээлжээ. Тус хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах аж.