Канадын элчин сайд БНХАУ-д саатуулагдсан бизнес эрхлэгчтэй уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-17 11:10:47

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-д суугаа Канадын Элчин сайд Жон Маккаллум тус улсад баривчлан саатуулагдсан Канадын бизнес эрхлэгч Майкл Спавортой өнгөрсөн ням гарагт уулзсан байна.


Канадын Гадаад хэргийн яамнаас уг уулзалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй бөгөөд М.Спаворын биеийн байдлын талаар ч мэдээлээгүй байна. Ж.Маккаллум өнгөрсөн долоо хоногийн эхээр БНХАУ-д саатуулагдсан хоёр иргэний нэг болох Майкл Ковригтэй баасан гарагт уулзсан билээ.


БНХАУ-ын эрх баригчид Канадын иргэдийг баривчилсан нь “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг 12 дугаар сарын 1-нд Канадад баривчилсантай холбоотой байж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа юм. 

Связанные новости