Страсбургт болсон халдлагын улмаас аюулгүй байдлын түвшнийг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-13 15:01:32

ПАРИС. /Anadolu/. Мягмар гарагт Францын Страсбург хотод зул сарын худалдааны үеэр гал нээсэн хэрэг гарсны дараа Франц болон Испани улс аюулгүй байдлын түвшнийг чангатган ажиллахаар болжээ.


Францын Ерөнхий сайд Эдуар Филипп лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ, зул сарын баярын үеэр улс даяар ажиллах аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаснаа зарлажээ.


Страсбург дахь цэрэг, цагдаагийн албан хаагчдын тоо 720 орчим байсныг 500-гаар нэмэгдүүлсэн бол ирэх өдрүүдэд өөр бусад 1300 орчим албан хаагч олон нийтийн газруудад аюулгүй байдлыг ханган ажиллах ажээ.


Мягмар гарагийн орой Страсбургт зэвсэглэсэн этгээд гал нээж, олон хүнийг хохироосныхоо дараа хэргийн газраас зугтсан юм. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.


Үүний зэрэгцээ зул сарын баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан улс даяар аюулгүй байдлын түвшнийг чангатгах шийдвэрийг Испанийн Дотоод хэргийн яам гаргасан байна.


“Ард иргэд зул сарын баярыг тэмдэглэн олноор цуглах газруудад байрлах аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын тоог нэмэгдүүлнэ” гэж Испанийн мэдээллийн “EFE” агентлаг эх сурвалжуудын хэлснийг иш татан мэдээлжээ. 

Связанные новости