Сири улс Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдыг хайж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /ТАСС/. Сири улс Өвлийн олимпийн наадамд анх удаа оролцохоор
төлөвлөж байгаа бөгөөд тус улсын далбаан дор оролцох хилийн чанадад байгаа тамирчдыг
хайж байна гэж Сирийн олимпийн хорооны ерөнхийлөгч Моваффак Жума мэдэгджээ.
"Хилийн чанадад амьдарч буй сиричүүдийг Өвлийн олимпийн наадамд Сирийн
далбаан дор оролцуулах төлөвлөгөө бидэнд байна. Тамирчдыг хайх ажил одоохондоо
амжилт олоогүй байгаа хэдий ч бид энэ төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх болно. Манай
улс өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлж болохоор хэмжээний хүйтэн цаг уургүй хэдий ч Сирийн олимпийн
хороо энэ спортын төрлүүдийг дэлгэрүүлэх ажлыг хийх бодолтой байна” хэмээн Жума онцлон
тэмдэглэжээ.