“Лалын улс” бүлэглэлийн хяналтад байсан газраас бөөнөөр нь оршуулсан булшнууд олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-13 11:02:34

ДАМАСК. /BBC/. “Лалын улс” бүлэглэлийн босогчдын хяналтад байсан газар нутгаас олдсон оршуулгын газраас үл таних зуу гаруй хүний цогцос илрүүлээд байгаа тухай Сирийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


“Сирийн зүүн нутгийн Албу Камаль хотоос холгүй оршдог газраас бөөнөөр нь оршуулсан долоон булшийг илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 100 гаруй хүний цогцос олдсон” гэж “Сана” агентлаг мэдээлжээ.


“Цогцсуудын дийлэнх нь амь үрэгдэхийн өмнө эрүү шүүлтэд орж, харгислалын золиос болсон байсан” гэж дээрх мэдээнд онцлон тэмдэглэсэн байна. “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг Ирак болон Сирийн олон иргэний аминд хүрсэн хэмээн буруутгадаг юм.


Сири дэх Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчийн “AFP” агентлагт мэдээлснээр, хохирогчдын дунд байсан зарим эмэгтэйн нүдийг боож, гарыг гавласан байжээ. 

Связанные новости