Карлос Гоны гадаад дахь байрнаас олон сейф олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-12 11:00:03

ТОКИО. /NHK/. Nissan Motor” компанийн тэргүүн асан Карлос Гоны Бразилын Рио-Де-Жанейро хот дахь байрнаас олон сейф олсон байна. Уг сейфнүүд дотор К.Гоны хууль бусаар худалдан авсан эд зүйлс байж магадгүй гэж “Nissan Motor” компанийн төлөөлөгчид таамаглаж байгаа ажээ.


Шүүхийн мэдүүлгээс үзэхэд, өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд К.Гоны байранд компанийн ажилтнуудын явуулсан нэгжлэгийн үеэр түгжээтэй гурван сейф олсон бөгөөд тэдгээрийг нээх зөвшөөрлийг Бразилын шүүхээс хүссэн байна.


Nissan Motor” компанийн тэргүүн асныг орлогоо нуун дарагдуулж, буруу мэдүүлсэн хэргээр Токиогийн шүүхээс түүнд ял тулгаад байгаа билээ.


"Сейфнүүдэд хувийн эд зүйлс болон бичиг баримт байгаа" гэж түүний гэр бүлийнхэн мэдээлсэн байна. К.Гон уг байрандаа гэр бүлийнхний хамт жилдээ цөөн хэдэн удаа ирдэг байжээ. 

Связанные новости