Ж.Трюдо: Мэн Ваньжоуг баривчилсан хэрэгт Канадын Засгийн газар оролцоогүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРОТТАВА. /BBC/. БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч “Huawei” компанийн өндөр албан тушаалтныг баривчилсан хэрэгт Канадын Засгийн газар оролцоогүй гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ.
“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг 12 дугаар сарын 1-нд
Ванкувер хотоос баривчилсан тухай пүрэв гарагийн өглөө Канадын Хууль зүйн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч
мэдээлсэн билээ.
Ж.Трюдо хэлэхдээ,
Канадын Хууль сахиулах байгууллага нь улс төрийн оролцоогүйгээр шийдвэр
гаргадаг бие даасан нэгж хэмээгээд, дээрх хэргийн талаар Си Жиньпин зэрэг бусад
орны удирдагчидтай гэрээ байгуулсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Мэн Ваньжоуг батлан даалтад
гаргах эсэхийг шийдэх шүүх хурал баасан гарагт болох юм. “Ройтерс” агентлагийн
мэдээлснээр, Их Британийн санхүүгийн байгууллагаар дамжуулан Иран руу хууль бус
шилжүүлэг хийсэн хэмээн АНУ-ын эрх баригчид “Huawei” компанийг сэжиглэж байгаа ажээ.