Эцэг Бушийг бэлгэдэл бүхий тэмдэгтэй оймстой хөдөөлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-04 13:53:10

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Өнгөрсөн баасан гарагт 94 насандаа таалал төгссөн АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Жорж Бушийг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бэлгэдэл бүхий тэмдэгтэй оймс өмсгөж хөдөөлүүлэх аж. Энэ тухай Бушийн гэр бүлийн төлөөлөгч Жим Макгрэт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Түүний авсыг өнгөрсөн даваа гарагт Капитолийн ордонд хүргэсэн бөгөөд ирэх лхагва гараг хүртэл тэнд байлгах юм байна. Лхагва гарагт Ерөнхийлөгч асныг эцсийн замд нь үдэх ёслол болох аж.


Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерсын мэдэгдсэнээр, тус өдөр улс даяар гашуудал зарлах юм байна. 

Связанные новости