Эцэг Жорж Буш таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн цахилгаан илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-03 16:08:13

Буэнос-Айрес/Синьхуа/АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш таалал төгссөнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт эмгэнэл илэрхийлсэн цахилгаан илгээжээ.


Ж.Бушийг таалал төгссөнтэй холбоотойгоор ард түмний болон Засгийн газрын нэрийн өмнөөс Си Жиньпин гүн эмгэнэл илэрхийлсэн байна.  


“Эцэг Жорж Буш бол Хятадын ард түмний эртний анд нөхөр байсан. 40 жилийн хугацаанд тэрбээр Хятад, Америкийн харилцааны түүхэн хөгжилд ахиц дэвшил гаргасан. Хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй” хэмээн уг цахилгаанд онцлон тэмдэглэсэн байна. 

Связанные новости