"EDEX 2018" олон улсын зэвсгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /ТАСС/. Батлан хамгаалах, цэргийн аж үйлдвэрийн "EDEX
2018" олон улсын үзэсгэлэн анх удаагаа Египетийн нийслэл хотод нээлтээ хийлээ.
Их Британийн “Clarion Events” компанитай хамтарсан Каирын олон улсын үзэсгэлийн төвд
болох энэхүү үзэсгэлэн нь 12 дугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ.
“Египет нь 1,3 сая гаруй цэргийн албан хаагч бүхий армитай, томоохон
цэргийн хүчин чадалтай улс бөгөөд энэ салбарт томоохон арга хэмжээг зохион
байгуулахад хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр шинэ
зэвсгийн технологиуд, цэрэг аж үйлдвэрийн цогцолборын бүхий л хүрээнд
ашиглагдах тоног төхөөрөмж, системүүдийг харах боломжтой юм” гэж үзэсгэлийн
цахим хуудаст тэмдэглэсэн байна.
Арга хэмжээг зохион байгуулагчдын ярьж байгаагаар, "EDEX
2018 үзэсгэлэнд батлан хамгаалахын
салбарт үйл ажиллагаа явуулдаг Египетийн болон гадны 373 компани, 41 улс орны
аюулгүй байдлын болон хамгаалалтын системүүд, орчин үеийн технологийн бүтээгдэхүүнүүд
оролцох юм байна. Түүнчлэн үзэсгэлэнтэй танилцахаар гадны орнуудаас Батлан
хамгаалахын 10 сайд, Жанжин штабын 7 дарга, Батлан хамгаалах, аж үйлдвэрийн 8 сайд
хүрэлцэн ирэх аж.