Украинтай холбоотойгоор В.Путинтай хийх уулзалтаа цуцалж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН.
/ТАСС/. Керчийн хоолой дахь
нөхцөл байдлын улмаас Аргентинд болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын
үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийх уулзалтаа цуцалж магадгүй байгаа
тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“В.Путинтай хийх уулзалтаа би цуцалж
магадгүй. Надад энэ түрэмгий байдал таалагдахгүй байна. Европт ч таалагдах
учиргүй” хэмээн тэрбээр хэлжээ.
Түүнчлэн болсон явдлын талаар хангалттай нотлох баримттай байх хэрэгтэй
гэдгийг Д.Трамп онцлон тэмдэглэжээ.