Махны экспортоос нийтдээ 104.0 сая ам.доллар төвлөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.
Манай улс одоогийн байдлаар дэлхийн 8 оронд мах гаргаж байна.
Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран,
БНСВУ, Малайз, Хонконгт 955
тонн үхрийн мах, 22.492 тонн
адууны мах, 3814 тонн
хонь, ямааны мах,
нийт 27.261
тонн мах, дулааны аргаар
боловсруулсан 16.027
тонн мах тус тус
экспортлоод байна.
Махны экспортоос нийтдээ 104.0 сая ам.доллар төвлөрчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны экспорт 17.7 мянган тонноор, дулааны аргаар боловсруулсан махны экспорт 14.5 мянган тонноор илүү байна. Энэ оны эхний 9 сард 16.7 мянган тонн адууны мах экспортолж байсан бол 11 дүгээр сард 6 тонноор
нэмэгджээ. Үүнээс гадна манай улс 815.3 тонн малын дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа талаар Гаалийн
ерөнхий газраас мэдээлэв.