БНСУ-ын иргэд БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Xinhua/. Солонгосын хойгийг
цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлоох явцыг түргэсгэхийн тулд БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх нь зүйтэй гэж БНСУ-ын арван иргэн тутмын зургаа
нь үзэж байна.
Хоёр Солонгосын Нэгдлийн асуудал хариуцсан үндэсний зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногийн
баасан гарагаас ням гарагийн хооронд явуулсан санал
асуулгад оролцогчдын 64 хувь нь хориг арга хэмжээг зөөлрүүлэх хэрэгтэй гэсэн
хариултыг өгчээ.
Мөн хоёр
Солонгосын цэргийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах нь цэргийн хурцадмал
байдлыг намжааж, хоёр улсын хооронд итгэлцлийг бий болгох уу? гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 61 хувь нь тийм гэж хариулсан байна.
Өнгөрсөн есдүгээр
сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын
дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын Батлан хамгаалахын сайд нар цэргийн
хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
Уг хэлэлцээрийн
дагуу цэргийн хурцадмал байдлыг намжаах олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр
тохиролцсоны заримаас дурдвал, цэрэггүй бүс дэх хамгаалалтын цэгүүдийг татан буулгах, Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг илрүүлж, шилжүүлэн өгөх зэрэг заалт багтаж байгаа юм.
Хил дамнасан
хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хоёр Солонгос аль салбарт гол анхаарлаа
хандуулах хэрэгтэй вэ? гэсэн асуултад
санал асуулгад оролцогчдын 33.9 хувь нь төмөр зам, зам тээвэр болон далайн
боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарыг сонгосон бол 32.8 хувь нь
эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж хариулжээ.