Хориг арга хэмжээг үл харгалзан Умард Солонгосын спортын сайдад виз олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /ТАСС/. Японы Засгийн газар Умард Солонгосын Биеийн тамир,
спортын сайд Ким Ир Гукд тогтсон журмаас гадуур виз олгосон тухай Японы сайд
нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Токио хотод болсон
хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Ким Ир Гук нь Умард Солонгосын Үндэсний олимпийн хороог тэргүүлдэг аж.
Тэрбээр энэ сарын 28-29-нд Токио хотод болох Үндэсний олимпийн хороодын
холбооны Ерөнхий ассамблейд хүрэлцэн ирэхийг зорьжээ.
Умард Солонгосын эсрэг авсан өргөн хүрээтэй багц хориг арга хэмжээний
хүрээнд тус улсын албаны хүмүүст Японы эрх баригчид виз олгохоос татгалздаг.
Түүнчлэн хоёр улсын худалдааг хориглодог бөгөөд Япон болон Умард Солонгос улс нь дипломат харилцаагүй
орнууд юм.
Умард Солонгосын Биеийн тамир, спортын сайдад виз олгосон явдлыг Япон болон
Умард Солонгос хоорондын харилцаа холбоог зарим талаар идэвхжүүлэхэд
чиглэсэн бэлгэдлийн шинжтэй үйл явдал гэж үзэж байна. Сүүлийн үед хоёр улсын
харилцаан дахь хурцадмал байдлыг зөөлрүүлэхэд чиглэсэн хаалттай зөвлөлдөх
уулзалтууд болжээ.