Владимир Путины хэвлэлийн том хурал 12 дугаар сарын 20-нд болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-23 13:58:45
АНАПА. /TASS/. Жил бүр зохион байгуулдаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн том хурал 12 дугаар сарын 20-нд болж магадгүй байна. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

“Би үүнийг үгүйсгэхгүй. Цаг нь болохоор хэвлэлийн хурлыг хэдийд зохион байгуулахыг бид мэдээлнэ” гэж Песков нэмж хэлсэн байна.

Путины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчидтэй хийдэг уламжлалт уулзалтыг 12 дугаар сарын 20-нд болж магадгүй гэж урьд нь Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Ийм хувилбар байгаа тул 20-нд болох доод танхимын хаалтын хуралдааныг 19-ний өдөрт шилжүүлэх хэрэгтэй гэж Төрийн Думын дарга Вячеслав Володин пүрэв гарагт чуулганы үеэр мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн жил тутмын хэвлэлийн том хурал олон нийтийн анхаарлыг ихээхэн татдаг. Уламжлал ёсоор, уг хурал хэдэн цаг үргэлжилж, Путин шууд нэвтрүүлгээр илүү хурцадмал, тулгамдсан асуудлуудтай холбоотой асуултуудад хариу өгдөг билээ.

Связанные новости