Олон мянган фермийн аж ахуй эрхлэгч газрын эрхийн төлөө жагсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-23 10:47:09

ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Пүрэв гарагт Энэтхэгийн баруун нутгийн Махараштра мужийн нийслэл Мумбай хотод фермийн аж ахуй эрхэлдэг олон мянган иргэн газар эзэмших эрх олгох болон зээлээс чөлөөлөхийг шаардан жагссан байна.


Мужийн өөр өөр хэсэгт фермийн аж ахуй эрхлэгчид мягмар гарагт жагсаж эхэлсэн бөгөөд тэд Мумбай хотод цугласан нь энэ ажээ. Жагсагчдын дунд “Рамон Магсайсая” шагналыг хүртсэн иргэн хүртэл байсан бөгөөд Махараштра мужийн фермерүүд энэ онд гурав дахь удаагаа жагсаж байгаа юм.


Жагсаалд оролцож буй фермийн аж ахуй эрхлэгчидтэй уулзахаар Энэтхэгийн Усны нөөц хариуцсан яамны сайд Гириш Махажан ирсэн бөгөөд мужийн тэргүүн сайд Девендра Фаднавис тэргүүтэй төлөөлөгчид пүрэв гарагийн орой фермерүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан байна.


Энэтхэгийн “Таймс” сонинд мэдээлснээр, энэ онд зөвхөн Махараштра мужид л гэхэд 2917 фермер амиа егүүтгэсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх буюу 60 орчим хувь нь Засгийн газраас 2019 оны зургадугаар сар гэхэд зээлээ төлж дуусгах схемийг танилцуулсаны дараа амиа егүүтгэсэн аж. 

Связанные новости