Аялал жуулчлал хийхэд хамгийн аюултай улсуудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-19 18:32:30

МОСКВА. /РИА Новости/Аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангадаг “International SOS” компанийн мэргэжилтнүүд Ливи, Афганистан, Сомали, Сири, Йемен, Мали болон Өмнөд Судан улсыг ирэх онд аялал хийхэд хамгийн эрсдэлтэй улсуудаар нэрлэжээ. Энэ тухай “Daily Mail” сонин мэдээлсэн байна.


Аялал хийхэд хамгийн эрсдэлтэй байдал гэдэг нь жуулчдын очсон газарт асуудал тулгарч болзошгүй хамгийн өндөр  магадлалтай газруудыг хэлж байгаа юм. Мэргэжилтнүүдийн нэрлэсэн эдгээр улсад хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлүүд өндөр байгаагаас гадна аюулгүй байдлын түвшин доогуур байдаг аж.


Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Өмнөд Судан, Нигер, Кот-д'Ивуар, Ирак, Венесуэл, Умард Солонгос болон  Сьерра-Леоне зэрэг улсын оршин суугчдын эрүүл мэндийн байдал аюулд учрах хамгийн өндөр эрсдэлтэй байгаа аж.


Гурван хэмжүүрээр хамгийн аюулгүй хотуудаар Норвеги, Финланд, Исланд улс тодорсон байна.

Связанные новости