Хулгайд алдсан Пикассогийн зураг Румынд олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /ТАСС/. Роттердамын уран сайхны галерейгаас 6 жилийн өмнө
хулгайд алдагдаж байсан зураач Пабло Пикассогийн “Арлекины толгой” зураг Румынд
олдсон тухай тус улсын зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтай тэмцэх
газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
800 мянга орчим еврогийн үнэ бүхий Пикассогийн уран зураг
Тулча аймгаас олдсон байна.
Зургийг Нидерландын хоёр иргэн олсон бөгөөд Бухарест дахь
Нидерландын элчин сайдын яаманд хүргэсэн байна. Тус зургийг 2012 оны 10 дугаар
16-нд Клод Моне, Поль Гоген, Анри Матисс зэрэг зураачийн бусад уран бүтээлийн
хамт хулгайлж байжээ. Хулгайд алдсан бүтээлүүд нь нийт 100-200 сая евро бүхий
үнэ хүрэх бүтээлүүд байжээ.