“Газар сүлжмэл” компани 10.2 мянган төгрөгийн ногдол ашиг тараана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Газар сүлжмэл” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар нэгж хувьцаандаа 10 мянга 201 төгрөг 91 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Ингэснээр зургадугаар сарын 01-нээс тус компани нийт 666 сая 817 мянга 241 төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм. Тус компани нь 1992 оны 4 сард анх Монголын хөрөнгийн биржид бүртгүүлжээ. 2002 оны 10 сараас Монгол-Оросын нэвтрүүлэх цогцолборт татваргүй барааны дэлгүүр нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд 2004 оноос Улаанбаатар хотын Төмөр Замын Төв буудал дотор шинэ салбараа нээн ажиллаж байна.
Компанийн санхүүгийн тайлангаас харахад 2015 онд тус компани 696.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Ч.Ариунболд