Хасан Роухани: Иран АНУ-ын хоригийг үл харгалзан газрын тосоо худалдсаар байх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-05 16:19:54
ТЕГЕРАН./TASS/. Иран улс АНУ-ын хоригийг үл харгалзах газрын тосоо худалдсаар байх болно гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани даваа гарагт мэдэгджээ.

“Ираны газрын тосны худалдааг АНУ тэг болгохыг хүсч байна. Гэхдээ бид хоригийг даван туулахын тулд газрын тосоо худалдсаар байх болно” гэж Хасан Роухани мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжилсан байна.

Америкийн зүгээс Иранд авсан хориг арга хэмжээний эхний хэсэг өнгөрсөн наймдугаар сарын 7-нд шилжих шөнө хэрэгжиж эхэлсэн юм. Уг хориг хязгаарлалтад Ираны автомашин үйлдвэрлэлийн салбар, мөн алт болон хэд хэдэн металлын худалдаа өртжээ.

Арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн хэрэгжиж буй үлдсэн хориг арга хэмжээг Ираны газрын тосны салбарт авсан байна.
Связанные новости