БНХАУ-ын дарга Олон улсын импортын экспод оролцож буй бизнес эрхлэгчидтэй уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГШАНХАЙ. /Xinhua/. Даваа гарагт Шанхай хотноо эхэлсэн Олон улсын импортын анхны экспогийн үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин уг үйл ажиллагаанд оролцож буй гадаадын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзсан байна.
Энэ жил Хятад улс нээлттэй бодлого баримталж эхэлсний 40 жилийн ой тохиож
буйг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглээд, манай улс хүн төрөлхтний хамтын
ирээдүйг бүтээхийн төлөө олон улсын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж байна гэж
хэлжээ.
“Хятад улс нээлттэй цуврал бодлогуудыг танилцуулсаар байгаа бөгөөд ийм
төрлийн бодлогыг цаашид баримтлах болно. Олон улсын импортын экспо бол
тэдгээрийн нэгээхэн хэсэг юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Мөн гадаадын компаниудыг Хятад улсад хөрөнгө оруулах хийгээд үйл ажиллагаагаа
явуулахад таатай орчныг үргэлжлүүлэн санал болгохоо мэдэгджээ.
Даваа гарагаас эхлэн зургаан хоногийн турш үргэлжлэх уг арга хэмжээ нь
дэлхийн анхны импортын экспо гэдгээрээ онцлог ажээ.