Хэдэн мянган цагаач Европт нэвтрэхээр зэхэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /RIA Novosti/. Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудаас ирсэн 20 мянга гаруй цагаач Босни-Герцеговина болон Хорватын хилээр дамжин Европын Холбооны /ЕХ/ орнуудын нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд нэвтрэхээр зэхэж байгаа тухай “Kronen Zeitung” сонинд Австрийн Дотоод хэргийн яамны /ДХЯ/ мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, хэдийгээр дээрх хоёр орны хил дээр тусгай анги нэгтгэлүүдийг байрлуулсан боловч цагаачид бүгд хутгаар зэвсэглэж, хүчээр нэвтрэхийг зорьж байгаа нь байдлыг хүндрүүлж байна.
“Гэр бүлээрээ дүрвэж байгаа хүмүүс болон эмэгтэйчүүд бараг байхгүй дээрх цагаачдын 95 хувь нь залуучууд бөгөөд тэд хутгаар зэвсэглэж, хүчээр хилээр нэвтрэхийг хүсч байна. Тэд цагдаа нарын нэгийнх нь биед хэдийнэ гэмтэл учруулсан” гэж Австрийн ДХЯ-ны мэдээлэлд дурдсаныг “Kronen Zeitung” сонинд онцлон бичжээ.
Гэхдээ эдгээр цагаачийн дунд Сирийн дүрвэгсэд байхгүй бөгөөд ихэвчлэн Пакистан, Иран, Алжир болон Марокко улсын иргэд аж.
Австрийн ДХЯ-ны ажилтнуудын мэдээлснээр, цагаачдын гол зорилго нь Герман болон Скандинавын орнуудад очих юм.