Олон улсын импортын экспод “Бүс ба зам”-ын орнууд идэвхтэй оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/.
Ирэх долоо хоногт эхлэх БНХАУ-ын Олон
улсын импортын экспод “Бүс ба зам”-ын дагуу оршдог 58 орны 1000 гаруй
компани оролцоно гэж тус улсын Худалдааны яамнаас мэдээлэв.
Яамны мэдэгдэлд
тэмдэглэснээр, тэдгээр компаниуд нь уг үзэсгэлэнд оролцох нийт компанийн гуравны
нэгтэй тэнцэх аж.
Үзэсгэлэнгийн үеэр
45 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс эхлээд
хувцас эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулах юм.
“Мөн буурай
хөгжилтэй 30 гаруй орны компаниуд оролцохын дунд Этиопын кофе, Өмнөд Суданы гар
эдлэлийн бүтээгдэхүүнүүд болон Танзанийн танзанит чулуу зэрэг багтаж байгаа юм”
гэж Олон улсын импортын үзэсгэлэнг зохион байгуулах товчооны орлогч дарга Сун Ченьхай
мэдэгджээ.
Ирэх долоо хоногийн
даваа гарагт Шанхай хотноо эхлэх энэхүү үзэсгэлэнд 130 гаруй орны 3000 гаруй
компани оролцох юм байна.