Тайвань Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын бүсэд цэргийн сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-02 17:41:28

ХОНКОНГ. /ТАСС/. Маргаантай Спратли арлууд орчимд Тайвань цэргийн сургуулилт хийх бодолтой байгаа нь Өмнөд Хятадын тэнгис дэх хурцадмал байдлыг нэмэгдүүлж магадгүй байна гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.


Эргийн хамгаалалтын газрын дарга Ли Жунвэйн мэдэгдсэнээр, цэргийн сургуулилтыг Тайпин арлын ойролцоох бүсэд энэ сарын 21-23-нд хийх аж. Тэрбээр хэлэхдээ энэ сургуулилтыг бүр жилийн өмнө төлөвлөсөн гэжээ. Энэхүү сургуулилт нь Өмнөд Хятадын тэнгист АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний оролцоо нэмэгдэж байгаатай ямар нэгэн байдлаар холбоотой байж магадгүй болохыг тэрбээр няцаасан байна. 

Связанные новости