АНУ-ын Элчин сайд: НАТО ОХУ-д заналхийлээгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. НАТО ОХУ-д ямар ч заналхийлэл хийгээгүй бөгөөд зөрчилдөх ч хүсэлгүй гэж ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Теффт фэйсбүүк хуудсандаа бичжээ.
ОХУ АНУ-д заналхийлсээр байна гэж Европ дахь НАТО-гийн холбоотон орнуудын дээд ерөнхий командлагч, АНУ-ын генерал Филипп Бридлав өмнө нь мэдэгдсэнд тайлбар хийхийг Теффтээс хүссэн байна.
Харин Теффт, НАТО бол батлан хамгаалах эвсэл бөгөөд тус байгууллагаас ОХУ-д ямар ч аюул заналхийлээгүй, зөрчилдөх ч хүсэлгүй. Гэхдээ Европ болон Хойд Америкийн аюулгүй байдлыг хангах тус байгууллагын зарчмыг бид хайхрахгүй орхиж болохгүй гэж мэдэгджээ.
“ОХУ дайсан байх замыг сонгож, АНУ болон түүний холбоотон, түнш орнуудад удаан хугацаагаар заналхийлж байна. Мөн олон улсын чанартай хууль дүрмийг тус улс шинэчилж, Европын нэгдлийг сулруулах зорилготой байна. ОХУ-аас эсэргүүцэн хамгаалахын тулд холбоотон, түнш орнуудтайгаа хамтран ажиллаж, тус улсыг тогтоон барихын тулд шаардлагатай бол байлдаанд бэлтгэж, ялна” гэж Бридлав мэдэгдсэн байна.
Д.Нямтулга