НҮБ-ын Сирийн хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийг шинээр томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-02 09:47:35

ВАШИНГТОН. /NHK/. НҮБ-ын Сирийн хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр Норвегийн дипломат Гейр Педерсенийг томилсон тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэв.


Түүний мэдэгдэлд тэмдэглэснээр, тусгай төлөөлөгчийн албыг хашиж буй Стаффан де Мистурагийн албыг Г.Педерсен үргэлжлүүлэн хашихаар болсон бөгөөд С.Мистура энэ сард албан тушаалаасаа огцорч, тэтгэвэртээ гарах аж.


Эдүгээ 63 настай Г.Педерсен одоо Норвег улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын албыг хашдаг ба тэрбээр 1993 онд Палестины либерал байгууллага болон Израилын хооронд байгуулсан, харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг байгуулах багт гишүүнээр оролцож байжээ. Үүний зэрэгцээ 2005-2007 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Өмнөд Ливан дахь хувийн төлөөлөгч, Улс төрийн асуудал эрхэлсэн тэнхимд Ази, Номхон Далайн хэлтсийн дарга зэрэг НҮБ-д олон төрлийн албан тушаалыг хашиж байсан юм.

Связанные новости