“Boeing-737 MAX” нисэх онгоцны 10 зорчигчийн цогцсыг олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-30 15:07:15

МОСКВА. /RIA Novosti/. Индонезийн аврагчид агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing-737 MAX” нисэх онгоцны ослоор амиа алдсан 10 зорчигчийн цогцсыг олж илрүүлсэн тухай “Straits Times” сонин тус улсын Эрж хайх, аврах үндэсний агентлагийн мэдээллээс иш татан уламжилжээ.

 

Аврагчид Индонезийн эрэгт осолдсон уг нисэх онгоцны зорчигчдын зургаагийнх нь цогцсыг олж илрүүллээ гэж урьд нь мэдээлж байв.

 

Straits Times” сонинд бичсэнээр, шумбагчид мөн зорчигчдын биеийн хэсгүүд бүхий 14 шуудайг уснаас гаргасан бөгөөд ДНХ-гийн шинжилгээнд илгээсэн байна.

 

Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max” нисэх онгоц баасан гарагийн өглөө Жакарта хотоос Суматра арлын чиглэлд нислэг үйлдэж байхдаа Ява арлын баруун эрэгт осолдож сүйрсэн юм. “Lion Air” компанийн мэдээлснээр, уг онгоцоор хоёр нисгэгч болон багийн зургаан гишүүнийг оруулаад 181 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амиа алджээ. 

Связанные новости