Шинзо Абэ албан ёсны айлчлал хийхээр БНХАУ руу мордлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-25 15:32:32

ТОКИО. /NHK/. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Токио хотын “Ханэда” нисэх буудлаас пүрэв гарагийн үдээс хойш хөдөлсөн тухай “NHK” телевиз мэдээлэв.


Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, сүүлийн долоон жилийн хугацаанд Японы удирдагчийн Хятадад хийж буй анхны албан ёсны айлчлал энэ болох ажээ.


Ш.Абэ БНХАУ руу мордохын өмнө хэлэхдээ, энэ онд хоёр улсын хооронд энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд, энэхүү айлчлалаар дамжуулан хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргана хэмээн амласан байна.


Тэрбээр пүрэв гарагийн орой Бээжин хотноо Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзах бол баасан гарагт БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Ли Көцян нартай дээд түвшний уулзалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

Связанные новости