Грект батлан хамгаалахын сайд асныг авлигын хэрэгт буруутган баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАФИНЫ. /РИА
Новости/. Грекийн батлан хамгаалахын сайд асан Яннос
Папантониу болон түүний
гэргий Ставрула Курака нарыг авлига авсан, мөнгө угаасан хэрэгт буруутган баривчлах
шүүхийн шийдвэр гарчээ.
Урт хугацаанд үргэлжилсэн шүүх хурлын дараа прокурор болон шүүгчид нэгдсэн саналд хүрч, хосуудыг баривчлан саатуулахаар болжээ. Папантониуг 2003 онд ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бэлэг болгон 2,8 сая швейцарь франк авсан хэрэгт буруутгасан бол түүний гэргий Куракаг мөнгө угаасан хэрэгт буруутгасан байна. Папантониу ямар ч мөнгө аваагүй гэдгээ мэдэгдсэн байна.
Бүх Грекийн социалист хөдөлгөөний намын гишүүн асан тэрбээр 1994 оноос
үндэсний эдийн засгийн сайд, 1996 оноос 2001 хүртэл үндэсний эдийн засаг болон
санхүүгийн сайд, 2001 оны 10 дугаар сараас үндэсний батлан хамгаалахын сайдаар тус
бүр ажиллаж байжээ.