Сэтгүүлч Хашоггийн амийг хөнөөсөн явдлыг зэмлэн буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /РИА
Новости/. Манай засгийн газар сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэргийг эрс зэмлэн буруушааж байна
гэж Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга
Токио хотод болсон хэвлэлийн бага хурал
дээр мэдэгджээ.
“Сэтгүүлч Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг нь үг хэлэх эрх чөлөө, олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний асуудлыг хөндөж байгаа учир
бид энэ хэргийг эрс буруушааж байна. Сонирхогч
орнууд энэ хэрэгтэй холбогдуулан шударга, ил тод мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж бид найдаж байна”
хэмээн тэрбээр хэлжээ.