Нетаньяху “Хамас” бүлэгт анхааруулга өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-12 11:02:33

ИЕРУСАЛИМ. /Xinhua/. “Хамас” бүлгийн босогчдын барьсан туннелийг устгасны дараа Израилаар оролдохгүй байхыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус бүлгийн босогчдод анхааруулсан байна.


Газын зурвасаас Израил руу нэвтрэх зориулалт бүхий Лалын “Хамас” бүлгийн босогчдын байгуулсан нэг туннелийг устгасан тухай Израилын цэргийн командлал пүрэв гарагийн өглөө мэдээлсэн юм.


Израилын Ерөнхий сайд энэхүү мэдэгдлээ тус улсын өмнөд нутгийн Ашдод боомтод зангуугаа хаясан Америкийн пуужин устгагч хөлөг онгоцны тавцан дээр байхдаа хийсэн аж. “Израил болон АНУ нь маш олон салбарт холбоотон бөгөөд батлан хамгаалахын салбарт илүү нягт холбоотой” гэж Б.Нетаньяху нэмж тэмдэглэжээ.

Связанные новости