ОУВС: Хятад улсын ДНБ ирэх онд 6,2 хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-09 11:45:46

ВАШИНГТОН. /РИА Новости/. Олон улсын валютын сан Хятад улсын 2019 оны ДНБ-ний өсөлтийн талаарх таамаглалаа 0,2 хувиар бууруулж, 6,2 хувь болгожээ. Энэ тухай дэлхийн эдийн засгийн төлвийн талаарх World Economic Outlook судалгааны тайланд дурдсан байна.


Харин энэ онд Хятадын ДНБ өмнө нь таамаглаж байсны дагуу 6,6 хувиар өсөх аж


Өсөлтийн талаарх таамаглал буурсан нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улсууд болох АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдсэнтэй холбоотой гэжОУВС-гийн шинжээчид дүгнэж байна.


“Хэдийгээр эрэлт өсч байгаа боловч 2019 оны АНУ-ын ДНБ-ний өсөлтийн талаарх таамаглалаа бид бууруулсан. Энэ нь Хятадаас нийлүүлж буй олон төрлийн бараанд татвар ногдуулсан болон үүний хариуд Хятадын талын авсан арга хэмжээтэй холбоотой. Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа бууруулсан” гэж ОУВС-гийн ерөнхий эдийн засагч Морис Обстфельд ярилаа.


Гэхдээ Хятадын эрх баригчдын явуулж буй дотоод бодлого нь тус улсын эдийн засагт учирч болзошгүй илүү хүнд үр дагавруудаас зайлсхийх боломжийг олгож магадгүй гэж тэрбээр хэлсэн байна. 

Связанные новости