Меконг-Японы удирдагчдын дээд хэмжээний 10 дугаар уулзалт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-09 11:39:55

ТОКИО. /Kyodo/. Мягмар гарагт Меконг голын дагуу оршдог Зүүн Өмнөд Азийн таван орон болон Японы удирдагчид Токио хотноо уулзаж, тус бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг сайжруулах замаар харилцаа холбоогоо бэхжүүлэх тухай хэлэлцсэн байна.


Меконг-Японы удирдагчдын дээд хэмжээний 10 дугаар уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Камбож, Лаос, Мьянмар, Тайланд болон Вьетнам улсын төр, засгийн тэргүүн нар санал бодлоо солилцжээ.


Энэхүү дээд хэмжээний уулзалтад Камбожийн Ерөнхий сайд Хун Сен, Лаосын Ерөнхий сайд Тхонглун Сисулит, Мьянмарын удирдагч Аунг Сан Су Чи, Тайландын Ерөнхий сайд  Прайут Чан-о-Ча болон Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Сюань Фук нар оролцсон юм.


Меконг-Японы дээд хэмжээний уулзалтыг тус бүс нутагт тогтвортой хөгжлийг бий болгож, хөгжлийн ялгааг багасгах зорилгоор зохион байгуулж эхэлсэн бөгөөд гурван жилд нэг удаа Япон улсад болдог ажээ.


Бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах хийгээд усны нөөцийн зохицуулалт болон гамшгийн эрсдлийг бууруулах зэрэг асуудалд бүс нутгийн удирдагчид гол анхаарлаа хандуулж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэлд тэмдэглэжээ. 

Связанные новости