2026 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө 3 хот өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБУЭНОС-АЙРЕС. /NHK/. 2026 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн хотууд дундаас гурван хотыг сонгосон тухай Олон Улсын Олимпын Хорооноос мэдээлэв.
Пүрэв гарагт
Аргентин улсад болсон тус хорооны уулзалтын үеэр Канадын Калгари, Шведийн
Стокхолм, Италийн Милан болон Кортина д'Ампеццо хотуудыг сонгох шийдвэрийг
гаргажээ. Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг анх долоон хот гаргасны
дунд Японы Саппоро болон Швейцарын Сион зэрэг хот багтаж байсан юм.
2026 оны өвлийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг ирэх оны есдүгээр сард Олон Улсын Олимпын Хороо албан ёсоор зарлах ажээ.
Э.Хулан