Шиньжян Уйгарын өөртөө засах орныг зорих жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМӨРӨМЧ. /Chinadaily/. Энэ оны эхний
найман сарын байдлаар БНХАУ-ын баруун хойд нутгийн Шиньжян Уйгарын өөртөө
засах орноор
105 сая гаруй жуулчин аялсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.93
хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын Статистикийн хорооноос мэдээлэв.
Тэдгээр жуулчид тус бүс нутгаар аялах хугацаандаа 171 тэрбум юань буюу 25.1
тэрбум орчим ам.долларыг зарцуулсан нь өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад
мөн л өссөн үзүүлэлт болсон байна.
“Шиньжян Уйгарын өөртөө засах орон нь зөвхөн дотоодын төдийгүй гадаадын жуулчдын
сонирхлыг ихээхэн татах болсон. Үүний шалтгаан нь зам тээврийн сүлжээний хөгжил
ихээхэн сайжирсантай холбоотой юм” гэж Шиньжяны аялал жуулчлалын хөгжлийн
хорооны төлөөлөгч Хоу Ханьмин мэдээлжээ.
Тус бүс нутаг нь 2017 онд нийт 107 сая гаруй жуулчин татсан нь 2016 оны мөн
үетэй харьцуулахад 32.4 хувиар өссөн аж.
Э.Хулан