Малайзын ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКУАЛА-ЛУМПУР. /NHK/.
Малайзын ерөнхий сайд асан Нажиб
Разакийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин баривчилсан тухай тус
улсын Авлигатай тэмцэх хорооноос лхагва гарагт мэдээлэв.
Малайзын Ерөнхий
сайдын албыг 9 жил хашсан Н.Разакийг авлигатай холбоотой олон хэрэгт буруутгаж
байгаа юм. Тэрбээр 2.6 тэрбум рингит буюу 625 сая ам.долларыг хувийн данс
руугаа шилжүүлсэн байсныг Авлигатай тэмцэх хорооны ажилтнууд олж тогтоосон
байна. Мөн засгийн газрын сангаас хувьдаа мөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж
байгаа аж.
Харин Н.Разак дээрх
бүх хэргийг үгүйсгэж байгаа бол одоогийн ерөнхий сайд Махатхир Мохамад авлигыг
үндсээр нь устгахад ихээхэн хувь нэмэр оруулах энэ хэргийг сайтар шалгахыг
хүссэн байна.
Э.Хулан
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня