Өнөөдрийн арилжаагаар 6 компанийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 356,179 ширхэг хувьцаа арилжсанаас 6 компанийн хувьцааны ханш өссөн байна.
Тодруулбал өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Талх чихэр" ХК-ийн хувьцаа 4.69 хувиар, "АПУ" ХК-ийнх 3.01 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU-14.89 хувиар, "Монгол шуудан ХК-ийн MNP-4.84 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Мөн өдөр "TOP 20" индекс 19954.1 нэгж болж 0.5 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд, 22 тэрбум 130 сая 275 853 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.