АНУ 310 мянган дүрвэгч хүлээж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН./РИА Новости/. Энэ оны аравдугаар сарын
1-нээс эхэлж байгаа 2019 оны санхүүгийн жилд АНУ 310 мянган дүрвэгч болон түр
оршин суух эрх хүссэн хүмүүсийг хүлээж авна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн
дарга Майк Помпео сэтгүүлчдэд мэдээлжээ.
“2019 онд 310 мянган дүрвэгч болон түр
оршин суух эрх хүсч буй хүмүүсийн хүсэлт өргөдлийг хянаж судлахаар төлөвлөж байна” гэж
тэрбээр хэлсэн байна. Майк Помпеогийн тодруулснаар, 30 мянган дүрвэгч, түр
оршин суух эрх хүссэн 280 мянган хүний хүсэлт өргөдлийг хянаж судлах аж.
Одоогийн байдлаар АНУ-д түр оршин суух хүсэлтийг нь
шийдэж өгөхийг хүлээж байгаа 800 мянган хүн байгааг тэрбээр онцлон дурдсан
байна.
2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүрвэгч хүлээж
авах квотыг 45 мянган хүн болгож бууруулах шийдвэр гаргасан юм. 2017 онд АНУ 54
мянга орчим дүрвэгч хүлээж авчээ.
Д.Жаргал