Есдүгээр сарын 17-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА.jpg)
Улаанбаатар/МОНЦАМЭ/ 09.40 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд "Ард даатгал" компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлтийн ёслол болно. Утас:95953141
10.00 цагт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ. Утас:86150069, 88249813
10.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Монголын их, дээд сургуулиуд “Кредит харилцан зөвшөөрөх тогтолцоо” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Утас:80907991, 88111046
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д БСШУСЯ, Соёл урлагийн газраас “Уран хатгамалчдын улсын III уралдаан” зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Спортын төв ордонд Пауэрлифтингийн Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний аварга Э.Содномпилжээ мэдээлэл хийнэ.
11.40 цагт Төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 102 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, цэцэг өргөх ёслол болно.
12.00 цагт Монголын үндэсний музейд Шинжлэх ухааны доктор гавьяат зүтгэлтэн, Анагаах ухааны доктор Б.Баасансүрэнгийн "Хойт туйлын бүсэд 25 жил" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:98119897
13.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Нэг өрх- Нэг ажлын байр" хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:91113191, 88080750
14.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд БНСУ-ын “Sitec Medical” компаниас сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас:88107019, 96990714
14.00 цагт Ерөнхий боловсролын I сургуулийн урд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй соёлтой оролцох үзүүлэх сургалт болно.
14.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний IV цуваа эх орондоо ирнэ. Утас:95298223